• ENG    
  • info@apeiro.mn
  • +(976) 70121289
Хүний нөөц
Бидэнтэй нэгдсэнээр чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олны нэг хэсэг болж, туршлага хуримтлуулан ажлын цагийг аз жаргалтай, үр бүтээлтэй өнгөрөөх болно. 
 
Ажилтнууддаа олгодог хөнгөлөлт, урамшуулал: 
 
Даатгал - Ажилтан нэг бүрийг ажилд орсон цагаас эхлэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулж, хуульд заагдсан бүхий л боломжоор хангана. 
 
Хуримтлал - Ажилтан сар бүр өөрийн цалингийн тодорхой хувийг хадгалан хуримтлал үүсгэх боломжтой. 
 
Ажиллах таатай нөхцөл -  Ажилтан нэг бүрийг эрүүл аюулгүй, тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн ба тэднийг үр бүтээлтэй ажиллахад тус болохуйц орчин үеийн техник хэрэгсэлээр бүрэн хангана. 
 
Хөнгөлөлт - Ажилтан нэг бүрийг үнэ төлбөргүй чанартай өдрийн хоол хүнсээр хангана. Харилцаа холбооны сүлжээг ашиглах боломж буюу албан тушаал, гүйцэтгэх ажлын хүрээнээс хамаарсан хөнгөлөлт 
 
Шагнал урамшуулал -  Жил бүр амжилттай ажиллаж буй ажилчдыг шагнан урамшуулдаг. 
 
Цалингийн болон орон сууцны зээл- Ажилтан өөрийн хэрэгцээнд тохируулан харилцагч банкнаас зээл авах бүрэн боломжтой.